Гадаадын хөрөнгө оруулалт 17.4 хувиар өсжээ
2022-07-29 15:50:33
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: Хятадын Худалдааны яамны 29-нд нийтэлсэн тоо бүртгэлээс үзэхэд 2022 оны 1-6-р сард Хятадын гадаадын хөрөнгийг бодитой авч ашигласан хэмжээ 723 тэрбум 310 сая юаньд хүрсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 17.4 хувиар нэмэгдэж, харьцуулж болох үнээр тооцвол 112.35 тэрбум ам.доллар  болж, 21.8 хувиар нэмэгджээ. 

Үүнд үйлчилгээний салбарт гадаадын хөрөнгийг бодитоор ашигласан хэмжээ 537 тэрбум 130 сая юань болж, өнгөрсөн оны мөн үеэс 9.2%-иар нэмэгдсэн бол өндөр технологийн үйлдвэрлэл дэх гадаадын хөрөнгийн бодит хэрэглээ өмнөх оны мөн үеэс 33.6%-иар өссөн байна. Үүнд дээд технологийн үйлдвэрлэл 31.1 хувиар нэмэгдэж, дээд технологийн үйлчилгээний салбар 34.4 хувиар өсжээ. 

Бүс нутгийн байдлаас үзвэл Хятадын зүүн, төв, баруун бүс нутгийн гадаадын хөрөнгийг авч ашигласан хэмжээ тусбүр 15.6, 25, 43.9 хувийг эзэлж байна. 

Энэ оны эхний хагаст Хятадын 100 сая ам.доллараас дээш гадаадын хөрөнгө оруулалттай томоохон төслүүдийн бодит хөрөнгө оруулалт өмнөх оны мөн үеэс 30.2 хувиар өссөн бол нийт гадаадын хөрөнгө оруулалтын 53.2 хувийг эзэлж байна.