Өргөн хэрэглээний барааны яармагт Шиньжяны 100 гаруй компани оролцов
2022-07-29 10:48:36
Share
Share this with Close
youtube WeChat

△Өргөн хэрэглээний барааны яармагийн Шиньжяны үзэсгэлэнгийн павьлион 150 квадрат метр талбайтай бөгөөд "Үзэсгэлэнт сайхан Шиньжян" гол сэдвээр үзэсгэлэн гаргажээ.

"Нээлттэй хөгжих боломжийг хамтаар хуваалцан сайн сайхан амьдралыг хамтдаа цогцлооё” гол сэдвээр зохиогдсон 2022 оны Хятадын Олон улсын өргөн хэрэглээний барааны яармаг 7-р сарын 25-30-нд Хятадын өмнөд нутгийн Хайнань мужийн Хайкөү хотноо болж байна. Шиньжян нь 100 гаруй компани нэгжийг зохион байгуулж тус яармагт оролцуулжээ.

△Шиньжяны нутаг дэвсгэр өргөн уудам, нөөц баялаг нь элбэг. Хөдөө аж ахуйн өвөрмөц бүтээгдэхүүн бол Шиньжяны нэрийн имиж юм. Тухайн нуагт үйлдвэрлэсэн хөвөн, улаан лооль, турпаны үзэм, хамилын гуа, корлагийн лийр, кашгарын бадам самар зэрэг бүтээгдэхүүний төрөл зүйл олон, чанар сайтай.

Энэ удаагийн өргөн хэрэглээний барааны яармагийн Шиньжяны үзэсгэлэнгийн павьлион нь "Үзэсгэлэнт сайхан Шиньжян" гол сэдвээр үзэсгэлэн гаргаж, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, нэхмэл хувцас, соёлын бүтээмжийн бүтээгдэхүүн, дарс, үнэт эдлэл, симпозиумын зэрэг зургаан бүс ажиллуулжээ.

△Өргөн хэрэглээний барааны яармагийн Шиньжяны үзэсгэлэнгийн бүсийн танилцуулсан дарсны бүтээгдэхүүн.

△Шиньжяны үзэсгэлэнгийн бүс дэх хувцас нэхмэлийн бүтээгдэхүүний үзэсгэлэн.

△Өргөн хэрэглээний барааны яармагийн Шиньжяны үзэсгэлэнгийн бүсэд танилцуулсан соёлын бүтээмжийн бүтээгдэхүүн.

Өргөн хэрэглээний барааны яармагийн хугацаанд Шиньжяны төлөөлөгчдийн баг "Шиньжяны чанарлаг өвөрмөц бүтээгдэхүүнийг сурталчлах арга хэмжээ хийгээд Хятад-Ази Европын 7-р яармагийн хөрөнгө оруулалтыг дэмжих уузалт"-ыг зохион байгуулжээ. Дашрамд дуулгахад Хятад-Ази Европын 7-р яармаг 8-р сарын 25-30-нд Үрэмч хотноо зохиогдох юм. Хятад-Ази Европын яармаг бол Шиньжяны гадагшаа нээлттэй хөгжихийн чухал арга хэмжээ бөгөөд “Бүс ба зам”-ыг хамтаар бүтээн байгуулахын чухал индэр болсон байна.




\Уртнасан.\