10-р сарын 1-с байгалийн хийгээс нэмэлт татвар хураана
2022-07-29 16:00:54
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 7-р сарын 28-нд Германы хэвлэлүүд засгийн газрын хүмүүсийн хэлснийг ишлэн мэдээлэхдээ, Герман 10-р сарын 1-ний өдрөөс  байгалийн хийн хэрэглэгчдээс нэмэлт татвар авна, ийм аргаар байгалийн хий нийлүүлэгчид импортын өндөр үнийг хэрэглэгчдээр төлүүлэх юм байна.  Германы дэд канцлер, Эдийн засаг, уур амьсгалыг хамгаалах сайд Хабекын тооцоолж байгаагаар уг бодлого хэрэгжиж эхэлснээр айл болгон хэдэн зуун евро илүү төлөх шаардлагатай болно. 

Нэмэлт татварын хэмжээг хараахан тогтоогоогүй байгаа бөгөөд засгийн газраас 8-р сарын сүүлчээр татварын дэлгэрэнгүй мэдээлэл нийтлэх төлөвтэй байна. Байгалийн хийн нэмэлт татварыг 10-р сараас  2024 оны 3-р сар хүртэл хураах юм байна. Германы  жирийн 4 хүнтэй гэр бүлээр жишээлэхэд жилийн нэмэлт татвар  хэдэн зуун евро болж магадгүй юм.