Өргөн хэрэглээний барааны яармаг нь Хятадын зах зээлийн эрч хүчийг харууллаа
2022-07-30 16:36:22
Share
Share this with Close
youtube WeChat

Өргөн хэрэглээний барааны 2-р яармаг 30-нд өндөрлөх юм. Хэдэн өдрийн үзэсгэлэн яармагт улс орнууд маш олон чанарлаг бараа бүтээгдэхүүнээ дэлгэж, олон шинэ бараа бүтээгдэхүүнийг анхдагч удаа нийтэлсэн юм. Дотоод гадаадын компаниуд үзэсгэлэнд идэвхтэй оролцон худалдан авч, эрчтэй явагдсан өргөн хэрэглээний барааны яармаг нь Хятад улсын зах зээлийн асар их амьжиргааны хүч, татах хүчнийг харууллаа.

Дэвшилтэт өндөр нарийвчлалттай бүтээгдэхүүн, шинэ өвөрмөц технологи, төрөл бүрийн интерактив арга хэмжээ байсан төдийгүй хөл хөдөлгөөн ихтэй үзэсгэлэнгийн павьлионуудад өдөр бүр зуу гаруй төрлийн шинэ бүтээгдэхүүнийг анхдагч удаа танилцуулж, зуу гаруй удаагийн сурталчилгааны үйл ажиллагаа явагдсан байна. Яармагийн үзэсгэлэнгийн талбайн дотно гадна хаа сайгүй хэрэглээний халуун өрнөл бий болж, өргөн хэрэглээний барааны яармагт оролцсон улс орнуудын бизнес нэгжүүд Хятад улсын зах зээлийн хөгжлийн асар их нөөц чадварыг биеэрээ мэдэрсэн байна.



\Уртнасан.\