Лавров Блинкен нар утсаар ярив
2022-07-30 18:13:37
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 7-р сарын 29-нд ОХУ-ын ГХЯ-ны сайд Лавров АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Блинкентэй утсаар ярьж, Украины нөхцөл байдлыг авч хэлэлцэв. Лавров утсан дээр, Украинд явуулах онцгой цэргийн үйл ажиллагааны товлосон зорилго үүргээ ОХУ бүх талаар биелүүлэх болно гэж онцолжээ. Хоёр тал мөн хоёр орны хоригдлуудын холбогдох асуудлаар санал бодлоо солилцов.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Блинкен хэлэхдээ, миний бие Лавровтой "илэн далангүй, шууд" ярилцсан бөгөөд баривчлагдаад байгаа Америкийн эмэгтэй сагсан бөмбөгчин Бритни Гринер, Тэнгисийн цэргийн хуурай замын багийн гишүүн асан Пол Уилан нарыг суллах тухай АНУ-ын дэвшүүлсэн саналыг хүлээн зөвшөөрөхийг ОХУ-д хандан уриалсан гэжээ.
CNN урьд нь эх сурвалжаас иш татан мэдээлэхдээ, Цагаан ордон Оросын зэвсгийн наймаачин Виктор Бутыг суллан солилцоо хийх бодолтой байна гэжээ.