Афганистаны төв банкны царцаагдсан хөрөнгийг чөлөөлөхийг шаардсан байна
2022-07-30 16:58:41
Share
Share this with Close
youtube WeChat

Афганистаны төв банкны хэдэн тэрбум ам.долларын гадаад валютын нөөцийг нэгэн итгэлцлийн санд шилжүүлэх саналын талаар АНУ саяхан Талибаны албаны хүмүүстэй санал бодлоо солилцжээ. Хэлэлцээнд тодорхой ахиц дэвшил гарсан ч Афганистаны төв банкны албан тушаалтныг томилох зэрэг асуудал дээр хоёр тал ихээхэн санал зөрөлдөөнтэй байгааг тэд дамаар илэрхийлжээ.

Өнгөрсөн наймдугаар сард Афганистаны Талибан Кабулд буцаж очсоны дараа АНУ нь Афганистаны төв банкны хилийн чанад дахь хэдэн тэрбум ам.доллартай тэнцэх хөрөнгийг нь царцаажээ. Энэ мөнгийг хэзээ, яаж буцааж өгөх талаар талууд одоод хүртэл тохиролцоонд хүрээгүй байна. АНУ-ыг эсэргүүцэж буй ард түмний дуу хоолой харин чангарсаар байгаа юм.

АНУ Афганистаны хөрөнгийг царцаасны дараа орон нутгийн санхүүгийн систем бараг дампуурч, валютийн хомсдолд орсон юм. Олон улсын хамтын нийгэмлэгийн тусламжтайгаар эдийн засгийн байдал нь аажмаар тогтворжсон боловч өөдрөг биш хэвээр байна.  Царцаасан хөрөнгийг аль болох хурдан гаргаж өгөхийг Афганистаны түр засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Мужахид зэргийн өндөр албан тушаалтнууд АНУ-аас шаардсаар байгаа юм.