Ши Жиньпин, Эбрахим Раиси нар утсаар ярилцав
2022-07-30 15:53:48
Share
Share this with Close
youtube WeChat

Хятад улсын дарга Ши Жиньпин 29-ний үдээс хойш Ираны ерөнхийлөгч Эбрахим Раиситай утсаар ярилцав.

Ши Жиньпин хэлэхдээ: Өдгөө зуун жилд байгаагүй өөрчлөлт, зуун жилд тохиогоогүй цар тахлын нөлөө давхцан дэлхий дахин шинэ донсолгоо өөрчлөлтийн үед орлоо. Улс орнуудын ард түмний хөгжил хийгээд аюулгүй байдалд хүрэхийг шаардсан хүсэл эрмэлзэл нь нэн тулгамдаж, олон улсын шударга ёсыг эрэлхийлсэн уриалга улам бүр чанга болж байна. Ээдрээ ихтэй олон улсын нөхцөл байдалд хандан Хятад Иран эв нэгтэй хамтын ажиллагаагаа эрчимжүүлсэн нь хоёр талын хамтын ашиг тусыг нэмэгдүүлэн, өргөн олон хөгжиж буй орнуудын зүй ёсны ашиг сонирхолыг хамгаалсан юм. Хятадын тал стратегийн өндөрлөгөөс Хятад Ираны харилцааг авч үзэж байгаа бөгөөд Ирантай хамтаар Хятад Ираны иж бүрэн стратегийн түншийн харилцаанд тасралтгүй шинэ ахиц гаргахад бэлэн байна гэв.

Ши Жиньпин хэлэхдээ: Ойрх Дорнодын орнууд эв нэгтэй хамтран ажиллаж бүс нутгийн аюулгүй байдлын асуудлыг зохицуулахыг Хятадын тал ямагт дэмжиж байгаа бөгөөд Ойрх Дорнодын ард түмэн бие даан хөгжлийн замналаа эрэлхийлэхийг дэмжинэ. Ираны талтай ШХАБ зэрэг конвенцын хүрээнд харилцаа холбоо хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэхэд Хятадын тал бэлэн байна гэв.

Эбрахим Раиси хэлэхдээ: Ноднин Иран Хятад димпломат харилцаа тогтоосны 50 жилийн ойгоо хамтаар тэмдэглэсэн юм. Сүүлийн 50 жилд Иран Хятадын хамтын ажиллагаа чухал үр бүтэмжид хүрсэн бөгөөд хоёр талын хамтын хүчин чармайлтаар ирээдүйд Иран Хятадын харилцаа нэн өндөр түвшинд хөгжинө гэдэгт эргэлзэхгүй байна. Хятадын талын дэвшүүлсэн дэлхийн хөгжлийн санаачилга болон дэлхийн аюулгүй байдлын санаачилгыг Ираны тал дэмжиж байна. Хятадын талтай нягт хэлхээ холбоотой хамтран ажиллаж, олон улсын шударга ёсыг хамгаалан, хөгжиж буй орнуудын хамтын ашиг тусыг хамгаалж, бүс нутаг болон дэлхийн энх тайван, аюулгүй байдал, хөгжлийг урагш ахиулахад Ираны тал бэлэн байна гэжээ.