Алдсан оносон бүгдийг түүх тэмдэглэж үлдээдэг
2022-07-30 22:55:19
Share
Share this with Close
youtube WeChat

Бээжингийн цагаар 28-ны орой Хятад улсын дарга Ши Жиньпин АНУ-ын ерөнхийлөгч Жо. Байдений хүсэлтийн дагуу түүнтэй утсаар ярьж, Хятад Америкийн харилцаа болон хоёр талын анхаарал хандуулж буй асуудлаар илэн далангүй ярилцаж, санал бодлоо солилцов. Ши Жиньпин Хятад, Америкийн хоёр том гүрний үүрэг хариуцлагыг тайлбарлаж, Америк нь Хятад, Америкийн харилцааг буруу үнэлж, Хятадын хөгжлийг буруугаар ойлгож байгааг онцлон, Тайваний асуудлаарх зарчим байр сууриа тодорхойлов. Жо. Байден Америк, Хятадын хамтын ажиллагааг хөгжүүлж, санал зөрөлдөөнөө зөв зохицуулахыг хичээнэ гэсэн бөгөөд АНУ-ын баримталдаг нэг Хятадын бодлого өөрчлөгдөөгүй, өөрчлөгдөхгүй, Тайванийн "тусгаар тогтнолыг" АНУ дэмжихгүй гэж амлав.

АНУ-ын одоогийн засгийн газар бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлснээс хойш Хятад, Америкийн  удирдагчид тав дахь удаагаа ийнхүү утсаар ярьж байгаа бөгөөд эгзэгтэй мөчид болсон маш чухал үйл ажиллагаа юм. Одоогийн байдлаар цар тахлын цохилт, Украины хямрал зэрэг геополитикийн мөргөлдөөний нөлөөнд өртөн, хөгжил, аюулгүй байдал нь хоёр томоохон асуудал болж байна. Дэлхий ертөнц үймээн самуунтай байгаа энэ үед Хятад, Америк хоёр тал санал зөрөлдөөнөө зохицуулж, дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалж, дэлхийн хөгжлийг ахиулахад тэргүүлэх үүрэг гүйцэтгэнэ гэдэгт олон улсын хамтын нийгэмлэг найдаж байгаа юм.

Энэ удаагийн утсаар ярьсан агуулгаас харахад хоёр тал санал зөрөлдөөнтэй байдлаа зөв үнэлсэн бөгөөд хамтран ажиллах хүсэлтээ илэрхийлжээ.

АНУ үг яриа үйл ажиллагааны талаар нэг Хятадын зарчмыг мөрдөн, Хятад Америкийн гурван хамтарсан мэдэгдлийг хэрэгжүүлэх ёстой гэж Ши Жиньпин Америкаас шаардав.

Хятад, Америкийн харилцаа цаашид муудаж болохгүй, зөв сонголт хийх ёстой. Хятад улс Ши Жиньпин даргын дэвшүүлсэн харилцан хүндэтгэж, энх тайван зэрэгцэн орших, хамтаар ялалтад хүрэх  гурван зарчмын дагуу Хятад Америкийн харилцааг хөгжүүлэх болно. Ши Жиньпин даргын хэлсэнчлэн: “Түүх бол шударга байдаг. Нэг улс төрчийн хийж бүтээсэн алдсан оносон бүхнийг түүх бүгд тэмдэглэж үлдээдэг. ”