Нүүрснээс этанол үйлдвэрлэх төслийг ашиглалтад оруулна
2022-07-30 16:53:20
Share
Share this with Close
youtube WeChat

Хятад улсын бие даан бүтээн байгуулсан нүүрснээс этанол үйлдвэрлэх төсөл энэ оны 9-р сард Шаанши мужийн Юй Линьд ашиглалтад орох бөгөөд цар хүрээгээр дэлхийд хамгийн том тус үйлдвэрийн шугам нь жилд 500 мянган тонн этанол үйлдвэрлэх боломжтой талаар сурвалжлагч Хятадын ШУА-иас мэдээллээ. Уг төсөл нь Хятад улсын эрчим хүч, үр тарианы аюулгүй байдлыг баталгаажуулах, агаар мандлын бохирдлыг бууруулахад чухал стратегийн ач холбогдолтой юм.

Этанол буюу спиртыг амьдралын дунд өргөнөөр хэрэглэгддэг төдийгүй аж үйлдвэрийн үйлдвэрлэл зэрэг салбарт ч өргөнөөр ашигладаг. Жишээ нь этанолыг бензиний нэмэлт болгон ашиглах нь бензиний чанарыг үр дүнтэй сайжруулж, тээврийн хэрэгслийн бохирдуулагч бодисын ялгаралтыг эрс багасгадаг. Энэ нь байгаль орчинд ээлтэй, цэвэр түлш гэдгээрээ дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн юм. Өдгөө дэлхийд этанолын 66%-ийг түлшний этанол болгон бензинд нэмж байна. Үүнээс гадна этанолыг этилен болгон хялбархан хувиргаж химийн нарийн үйлдвэрлэлийн хөгжлийг дэмждэг. 2020 онд Хятад улс 9 сая 870 мянган тонн этанол үйлдвэрлэж, эдгээрээс 2 сая 740 мянган тонн нь түлшний этанол бөгөөд голдуу хуучирсан үр тариаг ашиглан үйлдвэрлэжээ. Өдгөө Хятад улсад жил бүр 14 сая тоннын түлшний этанол шаардагдаж байгаа тул түлшний этанол нэлээд их дутагдаж байна.




\Уртнасан.\