Алс зайнаас тандан судлах 35-ын 03 бүлгийн дагуулыг хөөргөв
2022-07-30 16:48:31
Share
Share this with Close
youtube WeChat

2022 оны 7-р сарын 29-ний 21 цаг 28 минутад Хятад улс Шичаны хиймэл дагуул хөөргөх төвөөс CZ-2D зөөгч пуужинг ашиглан Алс зайнаас тандан судлах 35-ын 03 бүлгийн хиймэл дагуулыг хөөргөв. Хиймэл дагуул товлосон тойрог замд орсноор хөөргөлтийн үүрэг бүрэн дүүрэн амжилттай боллоо. Тус хиймэл дагуулыг шинжлэх ухааны туршилт, үндэсний газар нутгийн нөөц баялагт тооллого хийх, хөдөө аж ахуйн таримлын үйлдвэрлэлд тооцоо гаргах, байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгийн эрсдэлийг бууруулах зэрэг салбарт голдуу ашиглах юм.




\Уртнасан.\