Жо Байдены КОВИД-19-ийн шинжилгээний хариу дахин эерэг гарчээ
2022-07-31 16:17:33
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 7-р сарын 30-нд АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдены КОВИД-19 вирусийн шинжилгээний хариу нь дахин эерэг гарчээ. Жо Байденд өвчний шинэ илрэл гараагүй, тэрбээр дахин тусгаарлалтад байх болно хэмээн Цагаан ордон мэдэгджээ.

Энэ сарын 21-нд Америкийн Цагаан ордон мэдэгдэл гаргаж, АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдены мөн өдрийн КОВИД-19 вирусийн шинжилгээний дүн нь эерэг гарсан бөгөөд маш хөнгөхөн өвчний илрэлтэй байна гэсэн юм. Ерөнхийлөгч Жо Байдены КОВИД-19 вирусийн шинжилгээний дүн нь сөрөг болсон тул тусгаарлалтаас гарна гэж Америкийн Цагаан ордны ерөнхийлөгчийн эмч Кевин О’Коннор 27-нд хэлсэн байв.



\Уртнасан.\