Сармагчны цэцгийн халдварын тухай мэдэгдэл гаргав
2022-07-31 15:52:37
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 7-р сарын 30-нд Нью-Йорк хотын дарга Эрик Адамс, хотын Эрүүл мэндийн газрын дарга Ашвин Васан нар хамтарсан мэдэгдэл гаргаж, сармагчны цэцгийн халдвар нь олон нийтийн эрүүл мэндийн онц байдал болохыг зарласан байна.

Уг мэдэгдэлд, Нью-Йорк хот нь сармагчны цэцгийн халдварын голомт болоод байгаа бөгөөд ойролцоогоор 150 мянган Нью-Йоркчууд сармагчны цэцгийн халдварт өртөх эрсдэлтэй гэж тооцоолж байна. Нью-Йорк хот нь дэгдэлтийн эсрэг илүү сайн хариу арга хэмжээ авахын тулд холбооны түншүүдтэй үргэлжлүүлэн хамтран ажиллах болно гэжээ.  Мэдэгдэлд мөн энэ удаа олон нийтийн эрүүл мэндийн онц байдал зарласан нь одоохондоо сармагчны цэцэг өвчний ноцтой байдлыг харуулж байна гэж онцолжээ.
Нью-Йорк муж улсын Эрүүл мэндийн газрын мэдээлснээр, 29-нийг хүртлэх байдлаар, Нью-Йорк муж улсад сармагчны  цэцгийн халдварын 1383 тохиолдол батлагдсан  бөгөөд үүнээс  1289 нь Нью-Йорк хотод бүртгэгджээ.