"Чю Ши" сэтгүүл дарга Ши Жиньпиний чухал өгүүлэлийг нийтэлжээ
2022-08-01 20:20:58
Share
Share this with Close
youtube WeChat

8-р сарын 1-ний өдөр хэвлэгдсэн "Чю Ши" сэтгүүлийн 15 дахь дугаарт ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпиний чухал өгүүлэл болох “Хятадын Ардын Чөлөөлөх Арми байгуулагдсаны 90 жилийн ойн баярын хурал дээр хэлсэн үг”-ийг нийтэлсэн байна.


Өгүүлэлд тэмдэглэхдээ: Хятад улс хэзээд дэлхийн энх тайвныг бүтээн байгуулагч, дэлхийн хөгжилд хувь нэмэр оруулагч, олон улсын дэг журмыг хамгаалагч байсаар ирсэн юм, Хятадын арми хэзээд дэлхийн энх тайвныг сахин хамгаалах тууштай хүчин байсаар ирсэн юм. Хятадын арми урьдын адил олон улсын цэргийн солилцоо, хамтын ажиллагааг өрнүүлж, дэлхийн аюулгүй байдлын сорилтод хамтран хариу арга хэмжээ авч, Хятадын олон улсын статустай нийцсэн үүрэг хариуцлагаа идэвхтэй биелүүлж, хүн төрөлхтөний хувь заяаны хамтын цогц байгуулахыг ахиулахад идэвхтэй хувь нэмэр оруулах болно гэжээ.