Таиланд улсад зэрлэг барын тоо толгой дахинаар өсжээ
2022-08-01 16:43:13
Share
Share this with Close
youtube WeChat

7-р сарын 29 бол Барыг хамгаалах дэлхийн өдөр. 12 дахь барыг хамгаалах дэлхийн өдөр саяхан өнгөрсөн. Хэдийгээр “Араатны хаан” гэгддэг ч барын амьдрах орчин нөхцөл тийм ч сайн биш байна. Тоо бүртгэлээс үзэхэд 20-р зууны эхтэй харьцуулахад зэрлэг барын тоо толгой дэлхийн хэмжээнд өнөөдөр 95 гаруй хувиар буурчээ. Таиланд улс нь зэрлэг бар оршин байгаа дэлхийн цөөн хэдэн орны нэг юм. Таиландын Байгалийн нөөц, байгаль орчны яам 7-р сарын 29-нд барыг хамгаалах дэлхийн өдрийг тохиолдуулан Супхан зэрлэг амьтны хүрээлэнд холбогдох арга хэмжээ зохион байгуулжээ.

Таиланд улсын баруун бүсийн нутагт өнөөгийн байдлаар Индохин хэмээх төрлийн 140-180 зэрэг бар амьдарч байна. Өнгөрсөн 12 жилийн турш Зэрлэг амьтдыг хамгаалах газрын хичээл зүтгэлээр Таиландын зэрлэг барын тоо толгой дахинаар өсжээ.

Таиландын Байгалийн нөөц, байгаль орчны сайд Волау мөн өдрийн арга хэмжээний нээлтийн ёслол дээр хэлэхдээ, Зэрлэг барын тоо толгой нэмэгдэж буй нь Таиланд улс экологийн орчин, ойн нөөцийг үр дүнтэй хамгаалж байгааг харуулж байна. Байгалийн нөөц, байгаль орчны яамны Үндэстний цэцэрлэгт хүрээлэн болон Зэрлэг амьтан ургамлыг хамгаалах газар улсын хэмжээнд 200 гаруй Зэрлэг амьтныг хамгаалах бүсэд эргүүлийн баг ажиллуулж хулгайн ан, зэрлэг ан амьтныг худалдаалах зэрэгт хатуу цохилт өгч байна. Бар нь амьтны ертөнц дэх хүнсний гинжин хэлхээний дээд хэсэгт байдаг бөгөөд зэрлэг бар олшрох нь хүнсний сүлжээг бүрэн дүүрэн болгож байна. Энэ нь мөн экологийн орчин, биологийн олон янз байдлыг хамгаалах чиглэлээр холбогдох төрийн байгууллагуудын хийсэн ажил үр дүнд хүрч байгааг харуулж байна. Байгалийн нөөц, байгаль орчны яам хууль бус ан хийгээд зэрлэг амьтныг худалдаалахтай тэмцэх ажлаа улам эрчимжүүлж байна. Бид хулгайн анчдыг барихыг хүсдэггүй, хулгай анчид баригдаж байна гэдэг бол зэрлэг амьтад нэгэнт хор хөнөөлд учирсан гэсэн үг юм. Бидний үүрэг бол хууль бус үйлдлээс урьдчилан сэргийлэх явдал юм. Таиланд улс Хятад улс зэрэг зэрлэг бар оршин байгаа улс орнуудтай хамтын ажиллагаагаа улам нягтруулж байна. Хятад улс зэрлэг барыг хамгаалах талд баялаг туршлагатай байж, бидний ажлыг дэмжиж тусална гэдэгт бид итгэлтэй байна гэв. 

Супхан зэрлэг амьтны хүрээлэн 4 сарын өмнө хулгайн анчдаас аварч авсан Куан хэмээх нэртэй бамбаруушийг тэжээж байна. Бамбаруушийг аврахад ердөө 5 кг жинтэй, биеийн байдал тун тааруу байв. Зэрлэг амьтныг хамгаалах газар болон амьтны хүрээлэнгийн эмч ажилчид нямбай арчлан тэжээснээр Куан өнөө 20 кг жинтэй болж, эрүүл чийрэг цогоо цолгин болжээ.

Харин Таиландын Зэрэг ан амьтныг хамгаалах мэргэжилтэн Пэдди хэлэхдээ: Хулгайн анчдаас аварсан барыг тэжээж арчлаад байгальд нь тавьж дасгах нь хамгийн зөв сонголт юм гэжээ. Тэрээр хэлэхдээ, Янз бүрийн шалтгаанаар зэрлэг амьтныг хүний хүчээр арчилж өсгөх шаардлага гардаг ч гэлээ бид тэдний амьдрах таатай орчинг бүрдүүлэхийн төлөө нийгмийн бүхий л салбарыг дайчлан, байгальд хамгийн ойр амьдрах орчныг бүрдүүлэхийг эрмэлздэг. Гэхдээ маш олон зэрлэг амьтан хулгайн анчид, хууль бус наймаанаас болж насаараа тор, чингэлэгт амьдрах хэрэгтэй болоод байна гэлээ. 

Зэрлэг бар оршин буй нь эрүүл экосистемийн чухал шинж тэмдгүүдийн нэг байж, зэрэг барыг хамгаалахын тулд Таиландын засгийн газрын зэрлэг ан амьтдыг хамгаалах алба зэрлэг барын хүнсний сүлжээг бий болгоход ихээхэн ач холбогдол өгч байна. Зэрэг бар бизон гэх зэрлэг үхрээр хооллодог тул Таиландын байгалийг хамгаалах бүсэд бизонг үржүүлэх төв байгуулжээ.

Таиландын Байгалийн нөөц, байгаль орчны яамны Канчанабури бизон үхэр үржүүлэх газрын хариуцлагатан Серее : Зэрлэг үхрийн тоо толгой нэмэгдэж зэрлэг барын хоол хүнс баталгаатай болж байна. Энэ нь хүнсний гинжин хэлхээний чухал нэгэн холбоо юм. Бидэнд зэрлэг барын ул мөр олдсон, жилийн өмнө зэрлэг барт бариулсан бизоны сэгийг мөн олсон гэлээ.