Үндэсний төмөр замын ачаа эргэлт нэмэгдэв
2022-08-01 15:50:04
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын Төрийн зөвлөлийн Ложистикийн ажлын хэсгийн хяналт шалгалтын тоо баримтаас харахад, өнгөрөгч долдугаар сард Хятадын тээвэр ложистикийн үйл ажиллагаа идэвхтэй, эмх цэгцтэй явагдсаар байна.

Үндэсний төмөр замын ачаа тээвэр өндөр түвшинд ажиллаж, 11.007 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх сарынхаас 3.69 хувиар өсөж, харин хурдны замын тээвэрлэлт 6.3014 саяд хүрсэн нь өмнөх сараас 10.7 хувиар буурчээ. Шалгалтад хамрагдсан боомтуудаар нийт 36,146 сая тонн ачаа нэвтрүүлсэн нь өмнөх сараас 10,2 хувиар өссөний зэрэгцээ 729 мянган чингэлэг тээвэрлэсэн нь 3,6 хувиар, иргэний агаарын тээврийн баталгаат тээвэр нийт 614 нислэг үйлдсэн нь өмнөх сартай харьцуулахад 16.3 хувиар, буухиа шуудангийн илгээмж 295 сая буюу 0.3 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна.