Ази Номхон далайн бүс нутагт гамшиг тарихаа зогсоох ёстой
2022-08-01 17:16:18
Share
Share this with Close
youtube WeChat

ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь өнөөдөр ээлжит хэвлэлийн бага хурал хийлээ. Мэдээллийн үеэр, Японы ГХЯ-ны сайд Хаяши Ёшимаса АНУ-ын судалгааны зөвлөхүүдэд хандсан мэдэгдэлдээ "Хятад улстай өндөр түвшний, илэн далангүй яриа хэлэлцээгээ үргэлжлүүлж, цаг уурын өөрчлөлт, Солонгосын цөмийн асуудал зэрэг сэдвээр тус улстай хамтран ажиллах шаардлагатай байна" гэж хэлсэн, тэрээр мөн Хятад Оросын харилцаа, Өмнөд тэнгис, Зүүн тэнгис, Тайваний хоолой зэрэг асуудалд сэтгэл түгшиж байгаагаа бас илэрхийлсэн, үүнийг Хятадын зүгээс хэрхэн үнэлэх вэ” гэсэн сэтгүүлчийн асуултад Жао Лижянь хариуллаа. Тэрбээр, “Хятад улс энх тайван хөгжлийн замыг тууштай баримталж, өөрийгөө хамгаалах цөмийн стратегийг нухацтай авч үзэхээс аргагүйд хүрээд байна. Хятад-Оросын цэргийн хамтын ажиллагаа нь олон улсын хууль эрхзүй болон практикт нийцэж байгаа бөгөөд ямар нэг улс орон руу чиглээгүй. Тайвань бол Хятадын нутаг дэвсгэрийн салшгүй бүрэлдэхүүн хэсэг бөгөөд Тайванийн асуудал нь Хятадын дотоод хэрэг учраас ямар ч гаднын хүчин хөндлөнгөөс оролцох ёсгүй. Япон өөрийгөө цөмийн зэвсгийн хохирогч орон хэмээн үзэж, АНУ-ын цөмийн хамгаалалтын халхавч дор явж ирсэн боловч АНУ-ыг цөмийн зэвсэг тэргүүлэн ашиглах бодлогоо орхихыг эсэргүүцэж, бүр цаашлаад "АНУ-тай цөмийн зэвсэг хуваалцах хүсэлтэй байна" хэмээн хөөрөгдөж байна. Энэ бол хоёр нүүр гаргасан, ихээхэн зөрчилтэй зүйл юм. Хятадын хөгжлийг үнэн мөнөөрөө зөв ойлгож, Хятад, Японы улс төрийн дөрвөн баримт бичигт заасан зарчмуудыг мөрдөн дагаж, Ази Номхон далайн бүс нутагт хувийн ашиг сонирхлынхоо төлөө гай тарьж, маргаан үүсгэхээ зогсоохыг бид Японы талаас шаардаж байна” гэжээ.