АНУ-ын Конгресс“Чип болон шинжлэх ухааны хуулийн төсөл”-ийг баталжээ
2022-08-01 10:31:35
Share
Share this with Close
youtube WeChat

Сүүлийн өдрүүдэд АНУ-ын Конгресс “Чип болон шинжлэх ухааны  хуулийн төсөл”-ийг  баталсан байна. Энэхүү хуулийн төслийг баталж байгаа нь чипийн салбарт АНУ-ын давуу талыг нэмэгдүүлэн Хятадтай өрсөлдөхийг зорьж байна гэж зарим өгүүлэлд бичжээ. Энэ тухай Хятадын тал ямар байр суурьтай байгаа вэ гэсэн сэтгүүлчийн асуулттай холбогдуулан Хятадын худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч хариулахдаа, 

"Чип болон шинжлэх ухааны хууль" нь АНУ-ын дотоодын чипний үйлдвэрлэлд их хэмжээний  нөхвөр  олгох гэж байна.  Энэ нь ердийн онцгой салбарыг дэмжих бодлого аж. Зарим заалтууд нь холбогдох аж ахуйн нэгжийн Хятад дахь худалдаа, хөрөнгө оруулалтын арга хэмжээг хязгаарлах бөгөөд мөн дэлхийн хагас дамжуулагч нийлүүлэлтийн сүлжээг гажуудуулж, олон улсын худалдаанд саад учруулах болно. Иймийн тул Хятад улс энэхүү хуулийн төслийн талаар маш их анхаарал хандуулж байгаа бөгөөд уг хуулийн төслийн тухай холбогдох мэдээллийг үргэлжлэн анхааралдаа аван шаардлагатай үед хүчтэй хариу арга хэмжээ авч өөрийн хууль ёсны эрх ашгаа хамгаалах болно гэжээ.