Үр тариа ачсан анхны хөлөг онгоц Украины боомтоос ирж явааг сайшаав
2022-08-01 18:44:06
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 8-р сарын 1-нд Истанбулын хамтарсан зохицуулах төвөөс мэдэгдэл гаргаж тэмдэглэхдээ: үр тариа ачсан анхны "Разони" хөлөг онгоц Украины боомтоос хөдөлж байгааг ихээр сайшааж байна, энэ бол 2022 оны хоёрдугаар сарын 26-наас хойш Украины Одесса боомтоос гарсан анхны худалдааны хөлөг онгоц юм. 26,000 гаруй тонн эрдэнэ шиш ачсан хөлөг онгоц Ливан руу явах болно, энэ нь мөн 7-р сарын 22-нд Стамбулд гарын үсэг зурсан Хар тэнгисийн боомтоос хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн экспортлох гэрээний хүрээнд ачигдаж буй үр тарианы анхны хөлөг онгоц юм хэмээн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Гутерриш мэдэгдсэн гэжээ.

Гутерриш хэлэхдээ: Одоо байгаа үр тариа болон хүнсний бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд гаргахыг баталгаажуулах нь хүмүүнлэгийн ажил үүрэг бөгөөд хамтарсан зохицуулалтын төвийн ажилчид хүчин чармайлт гаргаж байгаад талархаж байна гэжээ.