Кабулын их сургуулийн сургалтын байр, хичээлийн танхимын нээлт болов
2022-08-01 10:41:08
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын засгийн газрын тусламжаар байгуулсан Афганистаны Кабулын их сургуулийн ерөнхийлсөн сургалтын байр, хичээлийн танхимын нээлтийн ёслол 7-р сарын 31-нд Кабулын их сургуульд боллоо.

Афганистаны Түр засгийн газрын дээд боловсролын сайдын үүрэг гүйцэтгэгч Абдул-Баки Хаккани хэлэхдээ, Афганистан олон жилийн дайны гамшгаас дөнгөж гарсан ч эдийн засгийн хөгжил, нийгмийн сэргээн босголт зэрэг олон асуудлуудад тулгарч байна. Дээд боловсрол бол Афганистаны түр засгийн газрын маш чухалчлан үздэг салбар бөгөөд зөвхөн боловсролыг хөгжүүлж байж сая улс орон хөгжин дэвшиж чадна. Цаашид ч Афганистанд үргэлжлэн тусламж үзүүлж, Афганистаны талтай боловсролын салбарт улам олон хамтын ажиллагаа өрнүүлнэ гэдэгт найдаж байна гэжээ.

Кабулын их сургуулийн ерөнхий захирал Усама Азиз хэлэхдээ, шинээр баригдсан хичээлийн танхимдаа нээлтээ хийж байгааг хараад маш баяртай байна, энэ нь одоогоор Афганистаны хамгийн сайн хичээлийн танхим юм. Шинээр баригдсан сургалтын байр, хичээлийн танхим нь олон салбар төрлөөр хичээллэж  буй  аспирантад шилдэг боловсрол эзэмшүүлэх, үндэсний хөгжил, Афганистан-Хятадын хамтын ажиллагаанд хувь нэмэр оруулах зорилгоор ашиглах юм. 

\Ренчинсоо\