2000 оршин суугчийг нүүлгэн шилжүүлэв
2022-08-01 15:10:15
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар долдугаар сарын 31-нд Ройтерс агентлагийн мэдээлснээр, энэ сарын 29-нд АНУ-ын Калифорниа, Орегон муж улсын хил орчимд болсон галт уулын дэлбэрэлтийн улмаас 2000 гаруй оршин суугчийг нүүлгэн шилжүүлжээ.

Албаны эх сурвалжийн сүүлийн үеийн мэдээгээр, галт уулын дэлбэрэлтээс үүдэлтэй түймэрт 121-161 хавтгай дөрвөлжин км талбай шатаж сүйдсэний зэрэгцээ олон арван орон сууц, чухал дэд бүтэц өртжээ. 30-ны өдрийн байдлаар тус түймрийн зөвхөн нэг орчим хувийг л хяналтдаа аваад байна.

Одоогоор энгийн иргэд амь насаа алдаж, бэртэж гэмтсэн мэдээлэл ирээгүй байна. Калифорни муж улсын амбан захирагч Гэвин Ньюом оршин суугчдад холбооны тусламж үзүүлж, муж улсын нөөцийг ашиглахад туслах зорилготой онцгой байдлын мэдэгдэл гаргажээ. Мөн гал түймрийн аюулын үеийн сэрэмжлүүлэг болох улаан дохиог ч асаасан байна.