Оросын арми бусад газар руу шилжилт хийжээ
2022-08-01 10:35:34
Share
Share this with Close
youtube WeChat

ОХУ-ын Батлан хамгаалах яам 7-р сарын 31-нд дайны тухай мэдээлэл нийтэлж, Оросын арми агаарын өндөр нарийвчлалтай зэвсгийг ашиглаж Харьковын Морозовын машин техникийн  коллеж дэх Украины зэвсэгт хүчний түр цагийн  командлалын цэгт цохилт өгснөөр Украины цэрэг арми, цэргийн тоног төхөөрөмжид маш их хохирол учруулсан гэлээ. Мөн Оросын арми Донецкт Америкт үйлдвэрлэсэн M777 гаубицыг устгасан байна. Харин ОХУ-ын Хар тэнгисийн флотын талаас 7-р сарын 31-нд мэдэгдэхдээ, мөн өдрийн өглөө нэгэн жижиг тэсрэх төхөөрөмж ачсан дрон  Севастополь дахь Хар тэнгисийн флотын төв байр руу дайсны улмаас 6 хүн бэртэж шархадсан байна. Энэхүү халдлагыг Украины тал үйлдсэн бөгөөд өнөөг хүртэл ямар ч хариу өгөөгүй гэж Севастополь хотын холбогдох албаны хүн мэдэгдэж байлаа. 

Украины Батлан хамгаалахын тагнуулын газар 7-р сарын 31-нд мэдэгдэхдээ, 7-р сарын 29-ний орой Украины арми Запорожье мужийн Токмак, Черниговка орчмын  Оросын армийн командлалын цэг руу цохилт өгсний улмаас Оросын арми арга бус бусад газар руу шилжилт хийсэн бөгөөд  Черниговка орчимд байсан Оросын арми бараг тэр чигээрээ ухран гарсан гэжээ.