Хоригдлуудад тараасан мөнгийг татвараас нь суутгахаар болжээ
2022-08-01 15:45:05
Share
Share this with Close
youtube WeChat

Израилийн хэвлэлийн мэдээгээр, тус улсын шоронд байгаа палестин хоригдлуудад өнгөрөгч онд 600 сая шекел /мөнгөн тэмдэгт/ тараасан Палестины эсрэг Израилийн засгийн газар тухайн улсад ногдуулсан татвараасаа 600 сая шекелийг суутган хасахаар шийдсэн гэлээ. Энэхүү мөнгийг 2023 онд 12 хувь болгон хувааж, сар бүр ногдуулсан татварын мөнгөнөөс хасаж авах юм байна. 

Палестины Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Абу Рудина Израилийн энэхүү шийдвэрийг эрс буруушаан шүүмжилсэн байна. Тэрээр хэлэхдээ, “Уг шийдвэр нь ямар ч хариуцлагагүй бөгөөд олон улсын хуулийг ноцтой зөрчсөн хэрэг болно. Иймээс олон улсын хамтын нийгэмлэг Израилийн талд шахалт үзүүлж, энэхүү өдөөн хатгалгын чанартай үйлдлийг нь даруй зогсоох хэрэгтэй” гэжээ.

1994 онд Палестин, Израиль хоёр улс "Парисын эдийн засгийн протокол"-д  гарын үсэг зурсны дагуу Израиль Палестин руу зөөвөрлөсөн  бараа бүтээгдэхүүнд татвар ногдуулах бөгөөд Израильд ажиллаж байгаа Палестинчуудаас хувь хүний орлогын  татвар хурааж, Палестины талд тогтмол шилжүүлнэ гэж заасан байдаг.