Пелоси Тайваньд айлчлахыг зохион байгуулж болохгүй, эс тэгвээс ноцтой үр дагаварт хүргэнэ гэжээ
2022-08-01 17:26:10
Share
Share this with Close
youtube WeChat

Өнөөдөр /8-р сарын 1/ үдээс хойш Хятадын ГХЯ-ны ээлжит хэвлэлийн бага хурал дээр, АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси тэргүүтэй төлөөлөгчид Азийн орнуудад хийх айлчлалын талаар сэтгүүлч асуулт асуулаа.

Үүнтэй холбогдуулан хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь хэлэхдээ, АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси Тайваньд айлчлахыг эрс эсэргүүцэж буй хатуу байр сууриа сүүлийн үед Хятад улс АНУ-ын талд удаа дараа илэрхийлж, Пелоси Тайваньд айлчлах нь ноцтой үр дагаварт хүргэх болно гэдгийг онцлон тэмдэглэсээр ирсэн юм гэжээ.

Жао Лижянь хэлэхдээ: "Хятадын тал төв чангаар харилцахад бэлэн байгааг АНУ-д дахин сануулж байна. Хятадын Ардын Чөлөөлөх Арми хэзээ ч зүгээр хараад суухгүй юм. Хятад улс өөрийн бүрэн эрх болон нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалахын тулд эрс шийдэмгий хариу арга хэмжээ болон эсэргүүцлийн хүчтэй хатуу арга хэмжээ авах нь гарцаагүй юм. АНУ-ын хийх ёстой зүйл бол нэг Хятад улсын зарчим болон Хятад, Америкийн хамтарсан гурван албан мэдэгдэлийн тогтоолыг мөрдөн дагаж, "Тайванийн тусгаар тогтнох"-ыг дэмжихгүй гэсэн Ерөнхийлөгч Байдены амлалтыг биелүүлж, Пелоси Тайваньд айлчлахгүй байхыг биелүүлэх явдал юм" гэжээ.