Ван И Зүүн Азийн Гадаад хэргийн сайд нарын цуврал уулзалтад оролцож, Камбожид айлчилна
2022-08-02 17:45:22
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чуньин хэлэхдээ: Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И 8-р сарын 3-5-ны өдрүүдэд Камбожийн Пном Пен-д болох Хятад-АСЕАН-ы (10+1) Гадаад хэргийн сайд нарын уулзалт, АСЕАН хийгээд БНХАУ-Япон-БНСУ (10+3)-ын Гадаад хэргийн сайд нарын уулзалт, Зүүн Азийн дээд хэмжээний уулзалтын Гадаад хэргийн сайд нарын хурал болон АСЕАН-ы бүс нутгийн форумын Гадаад хэргийн сайд нарын уулзалтад оролцож, Камбожийн дэд ерөнхий сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Брасокуны урилгаар Камбожид айлчилах болно гэжээ.