Олон улсын үйлчилгээ яармаг Бээжинд болно
2022-08-02 10:26:56
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын Худалдааны яам, Бээжин хотын захиргаанаас хамтран зохион байгуулах 2022 оны Хятадын олон улсын үйлчилгээ худалдааны үзэсгэлэн яармаг наймдугаар сарын 31-ээс есдүгээр сарын 5-ны өдрүүдэд Хятадын Үндэсний хурал үзэсгэлэнгийн төв болон Шөүган паркт "Ерөнхийлсөн + тусгай сэдэв", "Онлайн + оффлайн" хэлбэрээр зохиогдох юм.

"Үйлчилгээний хамтын ажиллагааны хөгжлийг дэмжиж, ногоон инновацтай ирээдүйг угтъя" уриан дор болох эл яармагийн үеэр олон улсын дээд түвшний уулзалт, форум, сурталчилгаа, хэлэлцээр, үр дүнгийн тайлан зэрэг иж бүрэн арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөжээ. Есдүгээр сарын 1, 2-нд мэргэжлийн үзэгчдийн өдөр, есдүгээр сарын 3, 4, 5-ны өдрийг бүх нийтэд нээлттэй өдөр хэмээн зарласан байна.

Одоогийн байдлаар дэлхийн 65 орон, олон улсын байгууллага онлайн болон оффлайн хэлбэрээр үзэсгэлэн яармагт оролцохоор  бүртгүүлээд байгаагаас гадна НҮБ-ын Аж үйлдвэрийн хөгжлийн байгууллага, Дэлхийн цаг уурын байгууллага зэрэг олон улсын байгууллагууд үзэсгэлэн гаргаж, форум, уулзалт зохион байгуулахаар болжээ. Уг арга хэмжээнд үйлчилгээ худалдааны салбарт хүчирхэг байгаа 30 гаруй улс орон, бүс нутаг, дэлхийн топ 500, салбарын тэргүүлэх аж ахуйн нэгжүүдийг урьж оролцуулах юм байна.