Аль-Каидагийн удирдагчийг устгасан гэжээ
2022-08-02 10:11:35
Share
Share this with Close
youtube WeChat

Өнгөрсөн бямба гарагт Афганистаны Кабул дахь Аль-Каидагийн террорист бүлгийн эсрэг нисгэгчгүй онгоцоор дайралт хийж уг террорист бүлгийн удирдагч  Айман аль-Завахириг устгасан гэж орон нутгийн цагаар наймдугаар сарын 1-нд Америкийн ерөнхийлөгч Жо Байден зарласан байна.

1998 онд Бин Ладены удирдаж асан тус бүлэглэлд Айман аль-Завахири  "Ахлах стратегич"-аар нэгдсэн бөгөөд маш олон террорист халдлагын хэргийг зохион байгуулж байсан юм.

Бин Ладеныг нас барсны дараа Завахири 2011 оны зургаадугаар сард Аль-Каида террорист бүлгийн  толгойлогч болсон юм.