Антонио Гутерриш гашуудлын арга хэмжээнд оролцоно
2022-08-02 10:52:43
Share
Share this with Close
youtube WeChat

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш энэ сарын 4-нд Японд хүрэлцэн очиж, жил бүрийн наймдугаар сарын 6-нд Хирошимад болдог атомын бөмбөгдөлтийг эргэн дурсах гашуудлын арга хэмжээнд оролцоно гэдгээ өчигдөр мэдэгджээ.

Гутерриш тус дэлбэрэлтэд өртөгсөд болон дэлхийн хоёрдугаар дайны бүх хохирогчдыг дурсан хүндэтгэл илэрхийлж, цөмийн зэвсгийн нөөцийг устгахыг дэлхийн удирдагчдад хандан дахин уриалах юм.

Дайн түрэмгийллийг эхлүүлсэн Япон улсыг даруйхан буулгаж авахын тулд 1945 оны наймдугаар сарын 6, 9-ний өдөр АНУ-ын арми Хирошима, Нагасаки хотод тус тус атомын бөмбөг хаясан юм. Урт хугацааны турш, Япон улс өөрийгөө дэлхийн хоёрдугаар дайн, тэр дундаа атомын бөмбөгдөлтөд өртсөн хохирогч хэмээн үнэмшилтэйгээр хэлсээр ирсэн ч энэхүү гамшигт өртсөн учир шалтгаанаа ерөөс дурддаггүй юм.