ШХАБ-ын нарийн бичгийн дарга байр сууриа илэрхийлжээ
2022-08-03 16:17:34
Share
Share this with Close
youtube WeChat

АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Патрисия Д'Алесандро Пелоси Хятад улсын Тайвань бүсэд урилгагүй айлчилсантай холбогдуулан Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын нарийн бичгийн дарга Жан Мин наймдугаар сарын 3-нд хэлэхдээ “Нэг Хятадын зарчим бол олон улсын хамтын нийгэмлэгийн нийтээр хүлээн зөвшөөрсөн улс орнуудын харилцааны үндсэн хэм хэмжээ юм. ШХАБ энэхүү зарчмыг тууштай баримталж, аль нэгэн гишүүн орны дотоод хэрэгт оролцохыг эрс эсэргүүцэх бөгөөд гишүүн орнууд улс орныхоо нэгдэл, бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалахыг дэмжинэ” гэжээ.