Тайвань арлын ойролцоо нэгдсэн цэргийн ажиллагаа явуулна
2022-08-03 00:24:19
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын Ардын Чөлөөлөх Армийн зүүн бүсийн командлалын бүсийн хэвлэлийн төлөөлөгч хурандаа Ши И хэлэхдээ, 8-р сарын 2-ны оройноос эхлэн Хятадын Ардын Чөлөөлөх Армийн Зүүн бүсийн командлалын бүс Тайвань арлын ойролцоо олон удаагийн цэргийн нэгдсэн ажиллагаа явуулж, Тайвань арлын хойд, баруун өмнөд, зүүн өмнөд агаарын бүсэд тэнгисийн болон агаарын хамтарсан сургуулилт хийж, Тайванийн хоолойд алсын тусгалтай сумаар буудан, Тайвань арлын зүүн тэнгисийн бүсэд пуужингийн туршилт хийх болно. Тус ажиллагаа нь сүүлийн үед АНУ-ын Тайваний асуудлаарх сөрөг үйл ажиллагаа их хэмжээгээр даамжирсанд хариу барьж, "Тайванийг тусгаар тогтнуулах" зорилготой хүчинд өгч буй ноцтой сануулга юм гэжээ.