Камбожийн хаан Ван И-г хүлээн авч уулзав
2022-08-03 20:38:31
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 2022 оны 8-р сарын 3-нд, Камбожийн хаан Нородом Сихамони Пномпеньд Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И-г хүлээн авч уулзав.

Сихамони хэлэхдээ, Камбож, Хятадын онцгой харилцаа нь ахмад үеийн удирдагчид үндэс суурийг нь тавьж, хөгжүүлж ирсэн бөгөөд одоо түүхэн дэх хамгийн сайн түвшинд хүрээд байна. Ши Жиньпин дарга болон Камбожийн удирдагчдын дэмжлэгээр хоёр тал Камбож, Хятадын хувь заяаны нэгдмэл цогцыг идэвхтэй байгуулж, "Бүс ба зам" төслийн хүрээнд харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн, хоёр орны ард иргэдэд үр өгөөжөө хүртээхэд бэлэн байна. Камбожийн тал Ши Жиньпин даргын дэвшүүлсэн Дэлхийн хөгжлийн санаачилга болон дэлхийн аюулгүй байдлын санаачилгыг бүрэн зөвшөөрч, бүрэн дэмжиж байна. Камбожийн тал Нэг Хятадын зарчмыг баримтлан, Хятадын талд тууштай зогсох болно гэжээ.

Ши Жиньпин даргын найрсаг мэндчилгээг Ван И Камбожийн хаан Нородом Сихамони, хатан Монирэй нарт уламжлав. Тэрээр хэлэхдээ, хагас зуу гаруй жилийн турш Хятад, Камбож хоёр орон бие биенээ хүндэтгэж, харилцан итгэлцэн, эрх тэгш харилцаж, хамтран ажиллан хамтдаа хожиж, улс орнууд хоорондын харилцааны үлгэр жишээ болсон юм. Хоёр орны найрамдал бат бөх байж, хоёр орны ард иргэдэд бодит ашиг тусаа хүргэж, хоёр орны хамгийн үнэт баялаг болсон төдийгүй олон улсын болон бүс нутгийн тогтвортой байдалд хоёр орны хувь нэмрийг оруулж байна. Хятад улс бол бүрэн эрхт байдлыг эрхэмлэгч орон, даарсан үед дах хүргэдэг анд нөхөр, хамтын хөгжлийг эрхэмлэгч түнш гэдгийг бодит үнэн бүрэн нотолсон. Хятадын тал Камбожийн талтай найрамдалт харилцаагаа үргэлжүүлэн, стратегийн ач холбогдол бүхий хувь заяаны нэгдмэл цогцыг хамтдаа бүтээн байгуулж, Хятад, Камбожийн найрамдлыг шинэ эринд улам эрч хүчтэй болгоход бэлэн байна гэжээ.

Н.Пүрэвжав