БХАТИХ-ын байнгын хорооны хэвлэлийн төлөөлөгч юу ярив?
2022-08-03 00:35:10
Share
Share this with Close
youtube WeChat

АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси Хятадын Тайваньд очсонтой холбогдуулан БХАТИХ-ын байнгын хорооны  хэвлэлийн төлөөлөгч хариуцлагатай мэдэгдэл хийжээ. 

Наймдугаар сарын 2-нд “АНУ-ын Конгрессын төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси Хятадын хүчтэй эсэргүүцэл болон хатуу байр суурийг үл тоомсорлож, Хятадын Тайванд хүрч очсон юм. Түүний энэхүү үйлдэл нь Нэг Хятадын зарчим болон Хятад Америкийн гурван хамтарсан албан мэдэгдлийг ноцтой зөрчсөн бөгөөд Хятад улсын бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд ноцтой заналхийлэн,  Хятад Америкийн харилцааны улс төрийн үндэс суурийг гуйвуулсан  бөгөөд “Тайванийг тусгаарлах” этгээдэд өрөөсгөл дохио өгсөн юм. Үүнийг БХАТИХ-ын байнгын хороо эрс эсэргүүцэж, хатуу буруушаан шүүмжилж байна гэжээ. 

Дэлхийд нэг л Хятад улс бий. Тайвань нь Хятадын нутаг дэвсгэрийн салшгүй нэгэн хэсэг бөгөөд БНХАУ-ын засгийн газар нь Хятадын цорын ганц хууль ёсны засгийн газар болно. Мөн нэг Хятадын зарчим нь Хятад Америкийн гадаад харилцааны урьдач нөхцөл, Хятад Америкийн харилцааны улс төрийн үндэс суурь юм.