УТЗЗ-ийн бүх Хятадын хороо мэдэгдэл хийв
2022-08-03 00:45:04
Share
Share this with Close
youtube WeChat

АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси Хятадын хатуу эсэргүүцлийг үл ойшоон Хятадын Тайвань бүсэд айлчлав. Энэ алхам нь нэг Хятадын зарчим болон Хятад, Америкийн  гурван хамтарсан албан мэдэгдлийг санаатай зөрчиж, олон улсын харилцааны үндсэн хэм хэмжээнээс тэрслэн, Хятад Америкийн харилцааны улс төрийн үндэс суурийг алдагдуулж, Хятад Америкийн харилцааг ноцтой хохироохын зэрэгцээ Хятад руу чиглэсэн улс төрийн өдөөн хатгалга хийсэн юм. Үүнийг Улс төрөөр  зөвлөлдөх зөвлөлийн бүх Хятадын хороо эрс эсэргүүцэж, хатуу зэмлэн буруушааж байна.

Дэлхий дээр ганц л Хятад улс байдаг, Тайвань бол Хятадын нутаг дэвсгэрийн салшгүй нэг хэсэг бөгөөд БНХАУ-ын засгийн газар бол бүх Хятадыг төлөөлж буй цорын ганц хууль ёсны засгийн газар юм. Тайваний асуудал бол Хятадын дотоод хэрэг. Хятад улсыг хагалан бутаргах гэсэн бүх оролдлого, үйлдлийг бид эрс эсэргүүцэх бөгөөд Хятад улсын энх тайвнаар нэгтгэх үйл явцад гаднаас хөндлөнгийн оролцоо хийхийг эрс эсэргүүцэж, Тайваний асуудалд гадны аливаа улс орон гар дүрэхийг хэзээ ч зөвшөөрөхгүй. Хятад улс эв нэгдэлтэй байх бөгөөд нэгдэх нь ч гарцаагүй юм. Энэ бол хориглошгүй түүхэн чиг хандлага. Хятадын ард түмний үндэсний бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлаа хамгаалах тууштай, шийдэмгий, хүчирхэг нөөц боломжийг хэн ч хориглож чадахгүй.

Тайваний асуудал бол Хятад Америкийн харилцааны хамгийн чухал бөгөөд эмзэг асуудал юм. АНУ-ын одоогийн засгийн газар Тайваний асуудлаар нэг Хятадын бодлого баримталж, "Тайванийн тусгаар тогтнол" -ыг дэмжихгүй байх амлалтаа удаа дараа илэрхийлсээр байгаа хэдий ч Америкийн талаас гарч байгаа сүүлийн үеийн зарим үг яриа, үйлдэл ажиллагаа зөрчилдөж байна. Амлалтаа журамлаж, Хятадын Тайванийн бүс нутагтай аливаа хэлбэрийн албан ёсны солилцоо хийхээ зогсоож, Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй, "Тайваний тусгаар тогтнол"-ын салан тусгаарлах хүчинд өрөөсгөл дохио өгөхгүй байж, аюултай замаар улам цаашлахгүй байхыг АНУ-аас шаардаж байна.