Дэлхийн хиймэл оюун ухааны хурал Шанхайд болно
2022-08-03 10:55:22
Share
Share this with Close
youtube WeChat

30 хоногийн дараа Шанхайд эхлэх Дэлхийн хиймэл  оюун ухааны бага хурлын хамтрагчдыг зарлах арга хэмжээ Шанхай хотод өчигдөр болжээ. Тус хурлыг Хятадын хөгжил өөрчлөлтийн үндэсний хороо, Хятадын аж үйлдвэр, мэдээлэлжүүлэлтийн яам болон Шанхайн ардын захиргаанаас хамтран зохион байгуулахаар зэхэж буй юм.

Энэ удаагийн бага хурал нь “Ухаалаг шүтэлцээ ба дэлхий ертөнц” сэдэвтэй бөгөөд Шанхайн шинэ салбарын нөхцөл байдлыг үндэслэн дижитал эдийн засгийн дэвшил хөгжил, ололт амжилтыг харуулах юм байна. Уг бага хурал нь технологийн шинэчлэл, үйлдвэрлэлийн хэрэглээ, хууль дээдлэх ёс, экологийн бүтээн байгуулалт гэсэн дөрвөн чиглэлээр мэргэжлийн 30 гаруй сэдвийг хамарсан 100 шахам форум зохиох  бөгөөд тус арга хэмжээнд оролцох аж ахуйн нэгжийн тоо 150 гаруй болжээ. Дэлхийн хиймэл оюун ухаан-2022 бага хурал энэ оны есдүгээр сарын 1-3-ны өдрүүдэд болох юм.