Иранд дарамт шаралт үзүүлэх нь ямар ч үр дүнгүй
2022-08-03 16:24:12
Share
Share this with Close
youtube WeChat

Ираны цөмийн асуудлаар Иранд дарамт шахалт үзүүлэн, хориг тавих нь ямар ч үр дүнд хүрэхгүй гэдгийг нотоллоо хэмээн Ираны ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Насар Канани энэ сарын 2-нд мэдэгджээ. 

Мөн өдөр тэрбээр цахим хуудсандаа, Ираны цөмийн асуудлаарх бүх талын хэлэлцээрийг сэргээх тухай яриа  хэлэлцээнд Их Британи, Франц хоёр өнөөгийн хурцадмал нөхцөл байдлыг үүсгэгч Америкийн эгнээд  зогсох ёсгүй. Харин зөв шийдвэр гаргахыг Америкийн талд шаардаж, Ираны цөмийн асуудлаар хэлэлцээр амжилттай явагдахыг дэмжин  ажиллах ёстой гэжээ. 

Ираны Гадаад хэргийн сайд Хоссейн Амир-Абдоллахян мөн сарын 2-нд мэдэгдэхдээ, энэ сарын 1-нд  Америкийн тал  Ираны эсрэг  шинэ хориг арга хэмжээ авсан тул Иран уран баяжуулах үйл ажиллагаагаар хариу барьсан гэв. Америк эдгээр үйлдлээрээ Ираныг айлган сүрдүүлж хэлэлцээрт буулт хийлгэхээр оролдох нь ямар ч үр дүнгүй юм гэжээ.