Террорист улсын жагсаалтад оруулбал дипломат харилцаагаа тасална
2022-08-03 15:50:37
Share
Share this with Close
youtube WeChat

Өнгөрөгч долдугаар сарын 27-нд АНУ-ын Сенатын танхимаас тогтоол баталж, ОХУ-ыг "Терроризмыг дэмжигч орон" хэмээн нэрлэхийг шаарджээ.

Үүнтэй холбогдуулан ОХУ-ын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова орон нутгийн цагаар наймдугаар сарын 2-нд хэлэхдээ, Оросыг "Терроризмыг дэмжигч орон" хэмээн тодорхойлбол Орос, Америктай дипломат харилцаагаа тасална. АНУ-ын "Хатуу шийтгэл" гэгч нь ОХУ-ыг Америкийн үүсгэн байгуулсан дэлхийн дэг журмын дагуу амьдрахыг албадаж чадахгүй юм гэжээ.