ДОХ-ын эсрэг олон улсын их хурал өндөрлөв
2022-08-03 10:43:06
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар наймдугаар сарын 2-нд Канадын Монреаль хотод ДОХ-ын эсрэг олон улсын 24-р их хурал өндөрлөлөө. НҮБ-ын ДОХ-ын эсрэг хөтөлбөрийн газраас тухайн өвчинтэй тэмцэх, устгах чиглэлээр зоригтой алхам хийхийг дэлхийн улс орнуудын удирдагчдад хандан уриалсан байна.

2022 оны ДОХ-ын эсрэг олон улсын их хурлаар хөндөгдсөн асуудлууд нь ДОХ-ын эсрэг дэлхий нийтийн хариу арга хэмжээний эргэлтийн цэг байж болзошгүй хэмээн НҮБ-ын ДОХ-ын эсрэг хөтөлбөрийн гүйцэтгэх захирал Бианима хэллээ.

Глобал сан болон НҮБ-ын хамтарсан хөтөлбөрийн санхүүжилтийг яаралтай нэмэгдүүлж, энэхүү их хурлын үр дүнг газар дээр нь бодитой үйл ажиллагаа болгохыг уг хурлаас улс орнуудын засгийн газарт уриалжээ.