Тайваний хоолойн асуудлаарх G7-ын мэдэгдлийг эрс няцаав
2022-08-04 19:49:41
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 2022 оны 8-р сарын 4-ний өдөр Хятадын Төрийн Зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И Пномпеньд болсон Зүүн Азийн хамтын ажиллагааны асуудлаарх Гадаад хэргийн сайд нарын цуврал уулзалтад оролцох үеэрээ, Их Долоогийн Гадаад хэргийн сайд нар Тайваньтай холбоотой мэдэгдэл хийснийг эрс няцаалаа.

Ван И хэлэхдээ: Тайваний хоолойн хурцадмал байдлын нарийн ширийн зүйлс маш тодорхой, зөв буруу нь ч гэсэн маш ойлгомжтой байгаа. Энэ үйл явдлыг өдөөсөн нь АНУ, хямралыг үүсгэсэн нь АНУ, хурцадмал байдлыг улам гааруулсаар байгаа нь бас л АНУ юм. АНУ-ын илт өдөөн хатгалга маш муу жишиг тогтоов, залруулж, хариу арга хэмжээ авахгүй бол, дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх зарчим хэрэгтэй хэвээр байгаа уу? Олон улсын хуулийг сахин хамгаалах ёстой юу? Бүс нутгийн энх тайван байдлыг хэрхэн хангах ёстой вэ?

Ван И хэлэхдээ: "Их 7"-ын алдаатай үйлдэл Хятадын ард түмний дургүйцлийг ихээр төрүүлэв. Хятад болон бусад орны бүрэн эрхт байдал, тусгаар тогтнол нь ард түмний цуст тэмцлийн ялалтын үр дүнд бий болсон бөгөөд түүнийг ямар ч шалтгаангүйгээр хохироохыг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй. Өнөөгийн Хятад улс дахин 19-р зууны Хятад орон байхаа больсон, түүх давтагдах ёсгүй, хэзээ ч давтагдахгүй юм!