Хулгайч хулгайчийг барь гэж хашгирсантай адил гэв
2022-08-04 18:10:45
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чуньин 4-ний өдөр ээлжит хэвлэлийн бага хурал дээр, Тайваний хоолойн нөхцөл байдал хурцадвал, Хятад улс хариуцлага хүлээх ёстой гэсэн Америкийн албаны хүмүүсийн холбогдох мэдэгдлийг няцааж тэмдэглэхдээ: АНУ-ын талын холбогдох тайлбарууд нь зөв бурууг хутгаж, улгайч хулгайчийг барь хэмээн хашгирч байгаатай адил байж, Америкийн талын баримталсаар ирсэн ноёрхогч, балмад дээрэнгүй байдлыг илтгэсэн байна гэжээ.

Эх сурвалжид мэдээлснээр, Пелосигийн Тайваньд хийсэн айлчлалын үндэслэлээр Хятад улс Тайваньтай холбоотой одоогийн статусаа үргэлжлүүлэн өөрчлөх ёсгүй, хэрэв энэ айлчлалын дараа Тайваний хоолойд хурцадмал байдал юм уу хямрал үүсвэл, хариуцлагыг БНХАУ-ын тал хүлээх болно хэмээн АНУ-ын Төрийн департаментын нэрээ нууцалсан өндөр албан тушаалтан саяхан мэдэгдсэн байна.

Хуа Чуньин үүнтэй холбогдуулан хэлэхдээ: “Тайваний хоолойн хоёр эрэг нэг Хятадад харьяалагддаг бөгөөд Тайвань бол Хятадын нутаг дэвсгэрийн нэг хэсэг юм. Тайваний хоолойн хоёр эрэг урт хугацааны турш улс төрийн сөргөлдөөнтэй байгаа хэдий ч Хятадын үндэсний бүрэн эрх болон нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал хэзээ ч хуваагдаагүй юм. Энэ бол Тайваний хоолойн асуудлын бодит байдал юм. АНУ болон "Тайваний тусгаар тогтнол"-ын хүчин хоорондоо тохиролцож, өдөөн хатгасан явдал бол Тайваний хоолойн хурцадмал байдлын үндсэн шалтгаан болж байна” гэжээ.