Европын эрчим хүчний хямрал даамжирч байна
2022-08-04 15:05:36
Share
Share this with Close
youtube WeChat

Болгарын байгалийн хийн компани өчигдөр мэдэгдэхдээ, Болгар улс Оросын байгалийн хийн аж үйлдвэрийн ХХК-тай худалдаагаа сэргээх талаар хэлэлцээ хийж байгаа бөгөөд одоогийн байдлаар Болгарт байгалийн хийн нийлүүлэлтийг сэргээх боломж ОХУ-т байгаа гэжээ.

Орос-Украины мөргөлдөөн эхэлснээс хойш, Европийн холбоо ОХУ-ын эсрэг олон удаа хориг арга хэмжээ авсан. ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өнгөрөгч гуравдугаар сарын 31-нд өөрийнхөө зарлигт гарын үсэг зурж, "найрсаг бус" улс орон, бүс нутгууд Оросоос байгалийн хий нийлүүлэх төлбөр тооцоог рублиэр хийх шаардлагатай, эс тэгвэл нийлүүлэлтийг зогсооно гэж мэдэгджээ. Болгар улс "рублийн төлбөр тооцооны зарлиг"-аас татгалзсаны улмаас дөрөвдүгээр сарын сүүлчээс байгалийн хийн нийлүүлэлтийг зогсоосон юм. РИА Новости агентлагийн мэдээлснээр, байгалийн хийн хангамжийн хомстол, эрчим хүчний зардал огцом өссөн зэргийн нөлөөгөөр, Болгарын байгалийн хийн компани наймдугаар сард үнийг 60 хувиар нэмэгдүүлэх хүсэлтээ Засгийн газартаа тавьжээ.