Ван И-тэй Камбожийн Ерөнхий сайд уулзжээ
2022-08-04 15:22:46
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 2022 оны наймдугаар сарын 3-нд Камбожийн Ерөнхий сайд Хун Сен Пномпенд Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И-тэй уулзжээ.

Хун Сен онцлохдоо, “Камбож, Хятад нь найрамдалт харилцаатай бөгөөд “Бүс ба зам”-ыг хамтран бүтээн байгуулж нааштай амжилт гаргаж, ард иргэддээ үр өгөөжөө хүртээсэн. Мөн хоёр орон цар тахлын эсрэг хамтран ажилласан бөгөөд Хятадын вакцин нь Камбожийн ард иргэдийн амь насны аюулгүй байдал, эдийн засаг, нийгмийн хэвийн үйл ажиллагааны сэргэлтэд дэмжлэг үзүүлсэн юм. Хоёр тал Сианук хааны мэндэлсний 100 жилийн ойг хамтдаа тэмдэглэхээс гадна хоёр орны дипломат харилцаа тогтоосон 65 жилийн ойг тэмдэглэх гэж байгаа. Камбожийн тал Камбож-Хятадын хувь заяаны нэгдмэл цогцыг байгуулахыг үргэлжлүүлж, хоёр орны хөгжлийн стратегийн уялдаа холбоог гүнзгийрүүлж, эдийн засаг, дэд бүтэц, уул уурхай, эрчим хүч, хөдөө аж ахуй зэрэг олон салбар дахь хамтын ажиллагаагаа бэхжүүлэхийг хүсэж байна” гэжээ.

Ван И онцлохдоо, Камбож улс орныхоо хөгжлийн онцлогт тохирсон замаар замнаж байгаа бөгөөд ард иргэдийнхээ халуун дэмжлэгийг олж, улс орныхоо тусгаар тогтнол, үндэсний нэр төрийг хамгаалаад зогсохгүй олон улсын ба бүс нутгийн үйл хэрэг дэх үүрэг оролцоо илт нэмэгдэж байна. Камбож нэг Хятадын зарчмыг баримталж, Хятадын язгуур ашиг сонирхохыг хамгаалж байгааг Хятад улс сайшааж байна. Мөн Камбожийн талтай хамтран тус тусын үндэсний бүрэн эрх, аюулгүй байдал, хөгжлийн ашиг сонирхлоо хамгаалж, олон улсын харилцааны дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх үндсэн хэм хэмжээг мөрдөж, олон улсын шударга ёсыг хамгаалахад бэлэн байна гэжээ.