Турк, Оросын гадаад хэргийн сайд нар уулзжээ
2022-08-04 11:13:34
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар наймдугаар сарын 3-нд, Туркийн Гадаад хэргийн сайд Мевлют Чавушоглу Камбожийн нийслэл Пномпен хотноо ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Викторович Лавровтой уулзжээ. Мөн өдөр хоёр орны гадаад хэргийн сайд нар Камбожид болсон АСЕАН-тай холбоотой хуралдаанд оролцсон байна.  Мевлют Чавушоглу, Сергей Викторович  Лавровтой Украины хүнсний аюулгүй тээвэрлэлт, бүс нутгийн нөхцөл байдлын талаар санал бодлоо солилцсон  гэж цахим хуудсандаа нийтэлсэн байна. 

Мөн өдөр Украины үр тариа ачсан анхны хөлөг онгоц Туркийн Босфорын хоолойгоор нэвтэрсэн бөгөөд уг замаар үргэлжлэн замнаж эцсийн өртөө Ливанд хүрэх юм. 

Туркийн ерөнхийлөгчийн ордноос урд нь мэдээлснээр, Туркийн ерөнхийлөгч Рэжэп Тайип Эрдоган наймдугаар сарын 5-нд ОХУ-ын Сочи хотод айлчлан  ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзана гэжээ.