Нэнси Пелосид хориг арга хэмжээ авснаа Хятад улс мэдэгдэв
2022-08-05 17:01:43
Share
Share this with Close
youtube WeChat

АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси Хятадын талын хатуу эсэргүүцлийг үл тоомсорлон, Тайвань бүсэнд “айлчлал” хийсэн бөгөөд Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцон, Хятад улсын бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд ноцтой халдаж, нэг Хятадын зарчмыг зөрчин, Тайваний хоолойн энх тайван, тогтвортой байдалд бусармаг заналхийлэл учруулсан байна. Пелосигийн өдөөн хатгасан шинжтэй энэхүү үйлдэлд эгдүүцсэн Хятад улс БНХАУ-ын-ын холбогдох хууль тогтоомжийн дагуу Нэнси Пелоси болон түүний ойр дотнын хүмүүс, гэр бүлийнхэнд хориг арга хэмжээ авахаар шийджээ.