Ван И Хятад-АСЕАН-ы Гадаад хэргийн сайд нарын хуралд оролцжээ
2022-08-05 11:00:28
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 2022 оны 8-р сарын 4-нд Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд ГХЯ-ны сайд Ван И Пномпенд болсон Хятад-АСЕАН-ы (10+1) Гадаад хэргийн сайдын хурлыг даргалж, АСЕАН-ы орнуудын гадаад хэргийн сайд, Ерөнхий нарийн бичгийн дарга нар хуралд оролцжээ.

Ван И онцлохдоо, Хятад улс АСЕАН-тай удирдагчдын тохиролцсон  нийтлэг ойлголтыг хамтдаа сайтар хэрэгжүүлж, иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн, илүү нягт Хятад АСЕАН-ы хувь заяаны нэгдмэл цогц байгуулж, бүс нутгийн энх тайван, тогтвортой хөгжилд илүүхэн хувь нэмрээ оруулахад бэлэн байна гэжээ. Үүнтэй холбогдуулан Ван И Хятад, АСЕАН-ы хөдөө аж ахуйн хөгжил, хүнсний аюулгүй байдлын хамтын ажиллагааг тогтоож, удирдагчдын уулзалтаар энэ чиглэлээр хамтарсан мэдэгдэл гаргах гэсэн Хятадын талын санаачилгыг дэвшүүлжээ.