Ачаа тээвэрлэлтийн хурд нэмэгдэж байна
2022-08-05 10:20:51
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын Төрийн зөвлөлийн ложистикийн ажлын удирдах хэсгийн албаны хяналт шалгалтын тоо баримтад харуулснаар, наймдугаар сарын 4-ний өдөр гэхэд, үндэсний төмөр замын ачаа тээвэр үргэлжлэн өндөр түвшинд ажиллаж, 10 сая 291 мянган тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх сарынхаас 0.11 хувиар буурсан бол үндэсний авто замын ачааны тээврийн хэрэгсэл 7.2799 сая болсон нь 1.87 хувиар буурчээ. Харин хяналтад хамрагдсан боомтуудаар 34.619 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх сарынхаас 10.3 хувиар өссөн бөгөөд 795 мянган чингэлэг ачаа тээвэрлэсэн нь 12.2 хувиар өссөн үзүүлэлт юм. Тэгвэл иргэний агаарын тээвэр 729 нислэг үйлдсэн нь өмнөх сарынхаас 2.1 хувиар буурчээ. Мөн буухиа шуудангийн хүлээн авсан хэмжээ 298 сая ширхэг болж, өмнөх сарынхаас 5.4 хувиар буурсны зэрэгцээ илгээмжийн хэмжээ 295 сая ширхэг болж, 1.0 хувиар буурсан үзүүлэлттэй байна.