Хятад улс төв шударга байр сууриа илэрхийлсэн гэв
2022-08-05 17:01:53
Share
Share this with Close
youtube WeChat

Наймдугаар сарын 5-нд болсон Хятадын ГХЯ-ны ээлжит хэвлэлийн бага хурлын үеэр, “Өнөөдөр зүүн Азийн чуулга уулзалт дээр Тайваний асуудлаар Хятад улсын төлөөлөгч Америк, Японы гадаад хэргийн сайд нартай хурц ширүүн маргалдсан байна. Энэ тухай дэлгэрэнгүй танилцуулаач” гэсэн сэтгүүлчийн асуултад хэвлэлийн төлөөлөгч Хуа Чүнь-ин хариулахдаа “Зүүн Азийн чуулга уулзалт дээр Хятад улсын хууль ёсны эрх ашгийнхаа төлөө авч хэрэгжүүлсэн арга хэмжээг зарим орон ёс зүйгүйгээр зэмлэн буруушаасныг тэнд байсан олон орны төлөөлөгчид эсэргүүцэж, Хятад улсыг дэмжиж буйгаа илэрхийлсэн юм. Түүнчлэн Хятад улсын гадаад харилцааны сайд Ван И зарим орон худал хуурмаг мэдээлэл тарааж буйг илчилж, үнэн мөнийг тодотгож, улс орныхоо бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалах шударга байр сууриа илэрхийлсэн” гэжээ.

Д.Хүчитбаатар