Орос дайрсан гэв, Украин няцаасан гэлээ
2022-08-05 10:48:34
Share
Share this with Close
youtube WeChat

ОХУ-ын Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч Игорь Конашенков энэ сарын 4-нд мэдэгдэхдээ, Оросын агаарын довтолгооноос хамгаалах хүчин  өнгөрсөн 24 цагийн дотор Донецк, Харьков дахь Украины нисгэгчгүй хэд хэдэн онгоцыг устгасан бөгөөд мөн Донецк, Херсон бүсэд пуужин харвагч системээр харвасан пуужингуудыг сөнөөсөн гэлээ. Цэргийн тусгай ажиллагаагаа явуулснаас хойш Оросын "Искандер-М" пуужингийн систем 50 гаруй удаагийн үйлдлээр Украины цэргийн дэд бүтэц, бие бүрэлдэхүүн, зэвсгийн тоног төхөөрөмж зэргийг устгасан гэжээ.
Украины Зэвсэгт хүчний жанжин штаб энэ сарын 4-нд мэдэгдэхээ, Оросын арми Харьков, Славянск, Краматорск зэрэг олон  газруудад дайралт явуулсан. Славянск, Бахмут дахь Оросын талын довтолгоог Украины арми амжилттай няцаасан. Гэхдээ Украины цэргийн болон гол дэд бүтэц агаарын болон пуужингийн довтолгоонд өртөх эрсдэл маш өндөр байгаа гэжээ.