АСЕАН-ы ГХ-ийн сайд нар хамтарсан мэдэгдэл гаргажээ
2022-08-05 15:42:59
Share
Share this with Close
youtube WeChat

Зүүн өмнөд Азийн орнуудын нэгдсэн холбоо энэ сарын 5-ны өдөр албаны сайтдаа АСЕАН-ы гадаад хэргийн сайд нарын 55-р уулзалтын сонсгол мэдээг нийтэлж, сорилтыг хамтаар зохицуулж, “АСЕАН-ы нэгдмэл цогцын хэтийн төлөв-2025”-д тусгагдсан амлалтаа тал талдаа үр дүнтэй хэрэгжүүлж, бүс нутгийн бүтээн байгуулалтад АСЕАН гол чухал үүрэг гүйцэтгэх болно гэдгийг баталжээ. Мөн бүс нутгийн гаднах түншүүдтэйгээ хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхийн хамт энх тайван, тогтвортой байдлыг ахиулж, эдийн засгийн сэргэлтийн эрчмийг нэмэгдүүлж, шинэ сорилтуудыг шуурхай зохицуулахын чухлыг дурджээ.

Сонсгол мэдээнд тэмдэглэхдээ, бүс нутгийн улс орнууд энх тайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтэд ашигтай зүйлд нэгдэж, яриа хэлцлээр асуудлыг зохицуулан, итгэлцлээ нэмэгдүүлэхийн зэрэгцээ олон улсын хууль дүрмийг чанд мөрдөх болно. Мөн олон улсын улс төр, эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэж, олон ургалч үзлийг дэмжинэ. АСЕАН-ы дүрмийн хүрээнд түнш орнуудтай хамтын ажиллагаагаа идэвхтэй хөгжүүлнэ гэжээ.

Д.Хүчитбаатар