Японы элчин сайдыг дуудаж уулзжээ
2022-08-05 14:52:13
Share
Share this with Close
youtube WeChat

 
Хятадын ГХЯ-ны орлогч сайд Дэн Ли энэ сарын 4-нд Японоос БНХАУ-д суугаа элчин сайд Таруми Хидеог дуудан уулзаж, Их долоогийн гадаад харилцааны сайд нар болон ЕХ-ны Гадаад харилцаа, аюулгүйн бодлого хариуцсан дээд төлөөлөгчийн Тайваньтай холбоотой буруу мэдэгдэлтэй холбогдуулан Японы талд эсэргүүцэл үзүүлж байгаагаа хатуухан мэдэгджээ.

Дэн Ли: Япон их долоо болон ЕХ-той хамтарч Тайваний тухай буруу мэдэгдэл гарган, хар цагааныг хутгаж, Америкийн өмнөөс Нэнси Пелоси Хятадын Тайваньд ирж, Хятад улсын бүрэн эрхэнд халдсан явдлыг зөвтгөж байгаа нь Хятад улсын дотоод асуудалд бүдүүлгээр оролцож, олон улсын харилцааны үндсэн хэм хэмжээ, Хятад-Японы улс төрийн дөрвөн бичиг баримтын зарчмаас няцаж байна. Улмаар энэхүү үйлдэл нь олон улсын хамтын нийгэмлэгт буруу үлгэрлэл болж байна. Хятад улс үүнийг эгдүүцэн эсэргүүцэл илэрхийлж байна гэжээ.

Д.Хүчитбаатар