Тайваньтай холбоотой сөрөг мэдээллийн асуудлаар хатуу зэмлэв
2022-08-05 15:29:05
Share
Share this with Close
youtube WeChat

2022 оны 8-р сарын 4-нд, Хятадын ГХЯ-ны дэд сайд Дэн Ли Европын холбогдох орнууд болон Европын Холбооноос Хятадад суугаа элчин сайд нарыг яаралтай дуудаж уулзан, “Их долоо”-гийн Гадаад хэргийн сайд нар болон ЕХ-ны Гадаад харилцаа, аюулгүйн бодлого хариуцсан дээд төлөөлөгчийн Тайваньтай холбоотой сөрөг мэдээлэл хийсэн асуудлаар хатуу шүүмжилж эсэргүүцэл илэрхийлсэн байна.

Дэн Ли хэлэхдээ, "Их-7-гийн Гадаад хэргийн сайд нар болон Европын Холбооны Гадаад харилцаа, аюулгүйн бодлого хариуцсан дээд төлөөлөгч Тайваньтай холбоотой асуудлаар сөрөг мэдэгдэл хийж, бодит байдлыг мушгин гуйвуулж, олон нийтийг төөрөлдүүлж байгаа нь Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож, улс төрийн ил өдөөн хатгалга явуулж буй хэрэг юм. Мөн "Тайваний тусгаар тогтнол"-ын салан тусгаарлах хүчинд буруу дэмжлэг өгч байгаа нь туйлын ноцтой үйлдэл юм. Хятад улс үүнийг эрс эсэргүүцэж, хатуу чанга харьцаж байна" гэжээ.

Тайваний асуудал нь Хятадын ард түмний үндэсний эв нэгдэлтэй холбоотой бөгөөд үндэсний бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалах тухай 1.4 тэрбум хүн ардын хамгийн том нийтлэг ойлголт мөн. Бид үнэнч, тэвчээртэй, эвийг эрхэмлэсэн хамгийн их хүчин чармайлтаар энх тайван, эрүүл тогтвортой хэтийн төлөвийн төлөө хичээн ажиллахад бэлэн байна, гэвч мөн хүчтэй шийдэмгий байж, бүх хүчээ дайчлан улс орныг хагалан бутаргах хүчний эсрэг тэмцэнэ гэдгийг Дэн Ли онцолжээ.