Ван И гадаад хэргийн сайд нарын уулзалтад оролцов
2022-08-05 10:30:14
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар наймдугаар сарын 4-нд Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд ГХЯ-ны сайд Ван И Пномпеньд болсон АСЕАН болон Хятад, Япон, Өмнөд Солонгосын (10+3) гадаад хэргийн сайд нарын уулзалтад оролцлоо.

Ван И хэлэхдээ, “25 жилийн өмнө бүс нутгийн улс орнууд 21-р зууны Зүүн Азийн хэтийн төлөвт илүү анхаарлаа хандуулж, нээлттэй бүс нутгийн үзэл санааг баримтлан, даяаршлын хөгжлийн ерөнхий чиг хандлагыг дагаж мөрдөн, 10+3-ын хамтын ажиллагааны үйл явцыг эхлүүлсэн юм. Өнгөрсөн 25 жилийн хугацаанд 10+3 хамтын ажиллагаа тасралтгүй гүнзгийрч, олон чухал үр дүнд хүрсэн. Өнөөгийн олон улсын нөхцөл байдал хурдтай хөгжиж, технологи, аж үйлдвэрлэлийн хувьсгал эрчтэй гүнзгийрч, урьд өмнө байгаагүй сорилт, боломжуудыг дагуулж байна. 10+3-ын хамтын ажиллагаа нь өнгөрснөө уламжилж, ирээдүйг холбох зангилаа үед ирээд байна. Иймээс бүс нутгийн улс орнуудтай хамтаар эв нэгдэл, хамтын ажиллагааг тууштай баримталж, 10+3-ыг Зүүн Азийн хамтын ажиллагааны гол зам суваг болгоход Хятад улс бэлэн байна. Мөн бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал, ахиц дэвшлийг хамтдаа ахиулах анхны зорилгодоо үнэнч байж, улс орныхоо ард түмний язгуур ашиг сонирхол, урт хугацааны сайн сайхан байдалд анхаарлаа хандуулж, Зүүн Азийн хамтын ажиллагааг дэмжин, хөгжлийн хурдаа хадгалж, амжилтад хүрэхэд Хятад улс бэлэн байна” гэжээ.

10+3-ын хамтын ажиллагаа нь бүс нутгийн орнуудыг тахал өвчинтэй тэмцэж, эдийн засгаа сэргээхэд чухал үүрэг гүйцэтгэснийг талууд бүрэн нотлоод, бүс нутгийн эдийн засгийн интеграцчлалыг түргэтгэж, RCEP-ийг бхр талаар хэрэгжүүлж, улс орнуудын эдийн засгийн уяан хатан байдал, үйлдвэрлэлийн ханган нийлүүлэлтийн гинжин хэлхээг баталгаажуулахад тус дөхөм үзүүлж, хүнсний болон эрчим хүчний аюулгүй байдлын сорилтуудыг хамтдаа даван туулах талаар санал нэгджээ. Талууд бас нийгмийн эрүүл мэнд, дижитал эдийн засаг, ногоон хөгжил зэрэг салбаруудын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, нүүрстөрөгчийн ялгаруулалт багатай, тогтвортой хөгжилд хүрэх, түүнчлэн 10+3 хамтын ажиллагааг ахиулж, улс орнуудын ард түмэнд үр өгөөжөө хүртээнэ гэдгээ илэрхийлжээ. \Ренчинсоо\